Nokia 3610 fold - Ашигтай зөвлөгөөнүүд

background image

. Ашигтай зөвлөгөөнүүд

Утсаа үйлчилгээний цэгт аваачихаас өмнө
А:
Утасныхаа ажиллагааны асуудлыг шийдвэрлэхийн тулд юу хийж болох вэ?
Х: Дараах зөвлөгөөний дагуу оролдоод үз:
● Утсаа унтрааж, зайгаа аваад буцааж хий.
● Үйлдвэрийн тохиргоог сэргээ.

Цэс > Тохиргоо > Үйлдвэр. тох. сэргээх сонго

Харилцахад хадгалсан нэр, утасны дугаар устгагдахгүй.

● Боломжтой бол Nokia Software Updater-аар утсаа шинэчил. www.nokia.com/

softwareupdate вэбсайтыг буюу орон нутгийнхаа Nokia вэбсайтыг үз.

Bluetooth холболт
А:
Утас яагаад Bluetooth төхөөрөмжийг олохгүй байна вэ?
Х: Дараах зүйлийг шалга:
● Хоёр төхөөрөмж хоёулаа Bluetooth холболтоо идэвхжүүлсэн бөгөөд хоорондоо

нийцтэй байх.

● Хоёр төхөөрөмжийн хоорондох зай 10 метрээс (33 фут) хэтрэхгүй байх.

Төхөөрөмжүүдийн хооронд хана буюу бусад саад тотгор байхгүй байх.

● Нөгөө төхөөрөмж нь нуугдсан горимд байхгүй байх.
Дуудлагууд
А:
Дуудлагын аяыг хэрхэн солих вэ?
Х: Цэс > Тохиргоо > Аялгуунууд.
Харилцах
А:
Шинэ харилцах хэрхэн нэмэх вэ?
Х: Анх удаа харилцсан дугаарын тухайд, Цэс > Харилцах > Нэрс > Нэмэх сонго.
А: Харилцахад нэмэлт мэдээлэл хэрхэн нэмэх вэ?
Х: Хүссэн харилцахаа хайгаад, дараа нь Тодруул > Сонголт > Тодруулга нэм сонго.
Цэснүүд
А:
Цэсний харагдах байдлыг хэрхэн өөрчлөх вэ?
Х: Цэсний харагдацыг өөрчлөхийн тулд Цэс > Сонголт > Үндсэн цэс хар. сонго.
А: Цэсээ хэрхэн өөриймсүүлэх вэ?
Х: Цэсийн зохион байгуулалтыг өөрчлөхийн тулд Цэс > Сонголт > Зохион байгуулахс

онго. Зөөхийг хүссэн цэсийн зүйл рүүгээ гүйлгэж очоод

Зөөх сонго. Хүссэн цэг рүүгээ

гүйлгэж очоод

OK сонго.

background image

Е р ө н х и й м э д э э л э л



Зурвас
А:
Имэйлийн тохиргоогоо хэрхэн хийх вэ?
Х: Утасныхаа имэйл функцийг ашиглахын тулд танд тохирох имэйлийн систем

хэрэгтэй. Имэйл тохируулах тохиргоогоо имэйл үйлчилгээ үзүүлэгчээсээ асууж лавла.
Компьютерийн холболт
А:
Компьютертээ утас холбоход яагаад асуудалтай байна?
Х: Компьютертээ Nokia PC Suite суулгаж, ажиллуулж байгаа эсэхээ шалга. Nokia PC

Suite-ийн хэрэглэгчийн гарын авлага буюу Nokia PC Suite дахь тусламжийн функцийг

үзнэ үү. Түүнчлэн www.nokia.com дахь тусламжийн хуудсуудыг үзнэ үү.
Холбогчууд
А:
Миний утсанд ямар нэгэн холбогч байна уу?
Х: Таны утсанд хэд хэдэн холбогч байна:
● Сүүлд залгасан буюу хүлээн авсан утасны дугааруудын жагсаалтад нэвтрэхийн

тулд залгах товчийг нэг удаа дар. Хүссэн дугаар буюу нэр рүүгээ гүйлгэж очоод,

залгах товчийг дар.

● Вэб хөтөч нээхийн тулд

0-ийг удаан дар.

● Дуут шуудангийн хайрцаг руугаа залгахын тулд

1-ийг удаан дар.

● Гүйлгэх товчийг холбогч байдлаар ашигла. “Миний холбогчууд”, нүүр 31-г үзнэ үү.
● Дуугүй горим дээр тавих буюу Энгийн горим руу буцаахын тулд

#-г удаан дар.