Nokia 3610 fold - Программын шинэчлэл

background image

Программын шинэчлэл

Nokia шинэ функц, сайжруулсан функц, ажиллагаа бүхий программын шинэчлэл

гаргаж болно. Та эдгээр шинэчлэлийг Nokia Software Updater хэмээх компьютерийн

программаар дамжуулан хүсэх боломжтой. Төхөөрөмжийн программыг шинэчлэхийн

тулд та Nokia Software Updater программ, Microsoft Windows 2000 буюу XP үйлдлийн

системтэй компьютер, broadband интернетийн эрх, төхөөрөмжөө компьютертэй холбох

тохиромжтой дата кабель утастай байх ёстой.
Nokia Software Updater программын талаар илүү их мэдээлэл авах буюу энэ

программыг татаж авахыг хүсвэл www.nokia.com/softwareupdate буюу орон нутгийн

Nokia вэбсайт руу орно уу.
Программын шинэчлэл татаж авахад үйлчилгээ үзүүлэгчийн сүлжээгээр их хэмжээний

өгөгдөл дамжуулах шаардлагатай байж болно. Өгөгдөл дамжуулах үнийн талаарх

мэдээллийг үйлчилгээ үзүүлэгчээс авна уу.
Танай үйлчилгээ үзүүлэгч утасны програмын шинэчлэлийг таны төхөөрөмж рүү агаараар

шууд илгээж болно. Энэ сонголт таны утаснаас шалтгаалан боломжгүй байж болно.
Төхөөрөмжийн зай хангалттай цэнэгтэй эсэхийг шалгаж, программын шинэчлэл татаж

эхлэхээсээ өмнө цэнэглэгчээ залга.

Анхааруулга: Та программын шинэ нэмэлтийг суулгаж байх үед, суулгах

ажиллагаа дуусч, төхөөрөмжийг дахин асаах хүртэл төхөөрөмжийг ашиглах буюу

яаралтай тусламжийн дуудлага хийх боломжгүй байна. Шинэ нэмэлт суулгахыг

хүлээн зөвшөөрөхөөсөө өмнө мэдээллээ хуулбарлаж нөөцлөх хэрэгтэй.