Nokia 3610 fold - Сүлжээний үйлчилгээ

background image

. Сүлжээний үйлчилгээ

Утсаа ашиглахын тулд та утасгүй холбооны үйлчилгээ үзүүлэгчээс үйлчилгээ авах

ёстой. Төхөөрөмжийн олон функц нь сүлжээний тусгай үйлчилгээ шаарддаг. Эдгээр

үйлчилгээ нь сүлжээ болгонд байхгүй; зарим сүлжээний үйлчилгээг ашиглахаасаа

өмнө үйлчилгээ үзүүлэгчтэйгээ тусгай тохиролцоо хийх шаардлагатай байж болно.

Таны үйлчилгээ үзүүлэгч танд зааварчилгаа өгч, ямар үнэ өртөгтэйг тайлбарлана.

Зарим сүлжээ сүлжээний үйлчилгээг ашиглахад тань нөлөөлөх хязгаарлалтуудтай

байж болно. Тухайлбал, зарим сүлжээ нь бүх хэлний үсэг болон үйлчилгээг танихгүй

байж болно.
Таны үйлчилгээ үзүүлэгч таны утасны зарим функцийг идэвхгүй болгохыг хүссэн байж

болно. Ингэсэн тохиолдолд эдгээр функц нь таны утасны цэс дээр гарч ирэхгүй. Таны

утас цэсийн нэр, дараалал, дүрс зэргийг өөрчлөх тусгай тохиргоотой байж болно.

Нэмэлт мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Энэ төхөөрөмж TCP/IP протокол дээр ажилладаг WAP 2.0 протоколыг (HTTP, SSL)

дэмждэг. Энэ төхөөрөмжийн зарим функц, тухайлбал мультимедиа зурвас (MMS),

интернет үзэх, имэйлийн програм, хормын зурвас, таньц сайжруулсан харилцахууд,

алсын синхрончлол, хөтөч буюу MMS ашиглаж агуулга татах функц зэрэгт эдгээр

технологийг дэмжих сүлжээний дэмжлэг шаардагдана.