Nokia 3610 fold - Таны төхөөрөмжийн тухай

background image

. Таны төхөөрөмжийн тухай

Энэ гарын авлагад тодорхойлсон утасгүй төхөөрөмжийг EGSM 850 ба 900, GSM 1800

ба 1900 сүлжээнүүдэд хэрэглэхийг зөвшөөрнө. Сүлжээний талаар нэмэлт мэдээлэл

авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Энэхүү төхөөрөмжийн функцүүдийг ашиглахдаа бүх хуулийг дагаж мөрдөн, орон

нутгийн зан заншил, бусдын хувийн нууц, хууль ёсны эрх, үүний дотор зохиогчийн

эрхийг хүндэтгэнэ үү.
Зохиогчийн эрхээр хамгаалагдсан зарим зураг, ая дуу болон бусад агуулгыг

хуулбарлах, өөрчлөх, шилжүүлэх боломжгүй байж болно.
Таны төхөөрөмжид интернетийн хаяг, гуравдагч этгээдийн вэбсайт руу орох холбоосыг

үйлдвэрээс нь суулгасан байж болно. Та мөн төхөөрөмжөөрөө дамжин бусад

гуравдагч этгээдийн вэбсайт руу нэвтэрч болно. Гуравдагч этгээдийн вэбсайтууд

нь Nokia-той холбоогүй бөгөөд Nokia тэднийг баталгаажуулах буюу тэдний өмнөөс

хариуцлага хүлээхгүй. Та ийм вэбсайт руу орохдоо аюулгүй байдал, агуулгын талаар

болгоомжтой байх хэрэгтэй.
Төхөөрөмжиндөө хадгалсан бүх чухал мэдээллийнхээ нөөц хуулбарыг хийж, бичгээр

бүртгэл хөтлөхөө бүү мартаарай.
Бусад аливаа төхөөрөмжтэй холбохдоо аюулгүй байдлын дэлгэрэнгүй зааврыг

үзэхийн тулд хэрэглэгчийн гарын авлагыг уншина уу. Таарахгүй бүтээгдхүүн бүү залга.

background image

Е р ө н х и й м э д э э л э л



Анхааруулга: Энэ төхөөрөмжийн сэрүүлгээс бусад функцийг хэрэглэхийн

тулд төхөөрөмжийг асаасан байх ёстой. Утасгүй төхөөрөмж хөндлөнгийн

шуугиан үүсгэх буюу аюул учруулж болзошгүй үед төхөөрөмжийг бүү асаа.