Nokia 3610 fold - Хөтчийн хамгаалал 

background image

. Хөтчийн хамгаалал

Зарим үйлчилгээнд, тухайлбал онлайн банк буюу дэлгүүрийн үйлчилгээнд хамгааллын

функцүүд шаардагдаж болно. Ийм холболтуудын хувьд хамгааллын гэрчилгээ буюу

таны SIM картанд байж болох хамгааллын модуль танд хэрэгтэй. Нэмэлт мэдээлэл

авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.

background image

В э б



Хамгааллын модуль

Хамгааллын модуль нь хөтчийн холболт шаарддаг програмуудын хамгааллын

үйлчилгээг сайжруулж, дижитал гарын үсэг хэрэглэх боломж олгодог. Хамгааллын

модульд гэрчилгээ, хувийн болон нийтийн түлхүүр агуулагдаж болно.

Гэрчилгээнүүдийг үйлчилгээ үзүүлэгч хамгааллын модульд хадгалдаг.
Хамгааллын модулийн тохиргоог үзэх буву өөрчлөхийн тулд

Цэс > Тохиргоо >

Хамгаалал > Хамгааллын мо-дулын тохиргоо сонго.

Гэрчилгээнүүд

Анхаарах зүйл: Гэрчилгээ ашиглах нь алсын холболт хийх, программ

суулгахад учирдаг эрсдлийг маш багасгадаг боловч аюулгүй байдлыг

нэмэгдүүлэхийн тулд эдгээрийг зөв хэрэглэх ёстой.

Гэрчилгээ байгаа нь хамгаалалтыг хангахгүй боловч гэрчилгээний менежер нь

аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн тулд зөв, жинхэнэ, баталгаатай гэрчилгээнүүдийг

агуулах ёстой. Гэрчилгээнүүдийн хүчинтэй хугацаа хязгаарлагдмал. Гэрчилгээ

хүчинтэй байгаа үед “Хүчинтэй хугацаа нь дууссан гэрчилгээ” буюу “Гэрчилгээ

хүчингүй” гэх зэрэг үг гарч ирвэл төхөөрөмжнийхөө өдөр, цагийг зөв эсэхийг шалга.
Гэрчилгээний тохируулгыг өөрчлөхөөсөө өмнө та гэрчилгээний эзэмшигчид үнэхээр

итгэдэг эсэх, гэрчилгээ нь бүртгэлтэй эзэмшигчид харъяалагддаг эсэхийг шалгах

ёстой.
Гурван төрлийн гэрчилгээ бий: серверийн гэрчилгээ, итгэмжлэх гэрчилгээ,

хэрэглэгчийн гэрчилгээ. Та эдгээр гэрчилгээг үйлчилгээ үзүүлэгчээсээ авч болно.

Итгэмжлэх гэрчилгээ, хэрэглэгчийн гэрчилгээг үйлчилгээ үзүүлэгч мөн л хамгааллын

модульд хадгалж болно.
Утсандаа татан авсан итгэмжлэх буюу хэрэглэгчийн гэрчилгээнүүдийн жагсаалтыг

үзэхийн тулд

Цэс > Тохиргоо > Хамгаалал > Итгэмжлэх гэрчилгээ эсвэл

Хэрэглэгчийн гэрчилгээнүүд сонго.

Утас ба агуулгын серверийн хоорондох өгөгдөл дамжуулалт шифрлэгдсэн бол

холболтын явцад харагдана.
Аюулгүй байдлын тэмдэг нь gateway болон агуулгын серверийн хоорондох мэдээлэл

дамжуулалт (буюу хүссэн нөөц хадгалагдах газар) найдвартай болохыг заахгүй.

Үйлчилгээ үзүүлэгч gateway, агуулгын серверийн хоорондох мэдээлэл дамжуулалтыг

хангана.

Дижитал гарын үсэг

Хэрэв таны SIM карт хамгааллын модультай бол та утсаараа дижитал гарын үсэг хийж

болно. Дижитал гарын үсэг хэрэглэх нь цаасан нэхэмжлэл, гэрээ, бусад баримт бичиг

дээр гарын үсэг зурахтай адил байж чадна.
Дижитал гарын үсэг хийхийн тулд хуудсан дээрх гогцоог, тухайлбал худалдан авахыг

хүсч буй номныхоо нэр, үнийг сонго. Үнийн дүн болон огноог тусгасан байж болох

гарын үсэг зурах бичвэр харагдана.
Толгой бичвэр Уншиж байна эсэх, дижитал гарын үсгийн дүрс

харагдаж байгаа

эсэхийг шалга.

background image



Тайлбар: Хэрэв дижитал гарын үсгийн дүрс гарч ирэхгүй бол, хамгааллын зөрчил

байна гэсэн үг бөгөөд та хувийн өгөгдөл тухайлбал нэвтрэх PIN зэргээ оруулж

болохгүй.
Бичвэрт гарын үсэг зурахын тулд эхлээд бүх бичвэрээ уншаад, дараа нь

Батлах сонго.

Бичвэр нэг дэлгэцэд багтахгүй байж болно. Тиймээс гарын үсэг зурахаасаа өмнө бүх

текстийг гүйлгэж, уншсанаа шалга.
Хэрэглэхийг хүссэн хэрэглэгчийн гэрчилгээг сонго. Нэвтрэх PIN оруулах. Дижитал

гарын үсгийн тэмдэг алга болох ба үйлчилгээнээс тань худалдан авалтыг баталсан

баталгаа харагдаж болно.