Nokia 3610 fold - Аюулгүй байдлын тухай нэмэлт мэдээлэл 

background image

Аюулгүй байдлын тухай нэмэлт

мэдээлэл

Бага насны хүүхдүүд

Таны төхөөрөмж, түүний нэмэлт хэрэгсэлд жижиг эд анги байж болно. Тэдгээрийг бага

насны хүүхдээс хол байлга.

Ажиллах орчин

Энэхүү төхөөрөмжийг чихэндээ наан ердийн байрлалаар буюу биеэс дор хаяж

2.2 сантиметр (7/8 инч) зайтай ашиглах үед RF-ийн удирдамжид заасан шаардлагад

нийцнэ. Сав, бүсний хавчуурга, тогтоогчтойгоор биедээ авч явбал энэ нь метал агуулж

болохгүй бөгөөд таны биеэс дээр заасан хэмжээнд байх ёстой.
Мэдээллийн файл, мессеж дамжуулахын тулд тус төхөөрөмж сүлжээнд сайн

холбогдсон байх шаардлагатай. Зарим тохиолдолд холболт сайн болох хүртэл

мэдээллийн файл буюу мессеж дамжуулалт хойшлогдож болно. Дамжуулалт дуусах

хүртэл дээр дурдсан зайн хязгаарлалтыг баримтлах ёстой.

Эмнэлгийн төхөөрөмж

Радио дамжуулах төхөөрөмж, үүний дотор утасгүй утас ажиллуулахад хангалтгүй

хамгаалалт бүхий эмнэлгийн төхөөрөмжийн ажиллагаанд нөлөөлж болно. Тодорхой

эмнэлгийн төхөөрөмж гадны RF эрчим хүчнээс хангалттай хамгаалагдсан эсэхийг

мэдэхийн тулд эсвэл асууж лавлах зүйл байвал түүний үйлдвэрлэгч буюу эмчээс асуу.

Эрүүл мэндийн байгууллагын дотор төхөөрөмжөө унтраахыг зааварласан байвал

төхөөрөмжөө унтрааж бай. Эмнэлгүүд буюу эрүүл мэндийн байгууллагууд гадны RF

эрчим хүчинд мэдрэмтгий төхөөрөмж хэрэглэж байж болно.

Суулгасан эмнэлгийн төхөөрөмж
Утасгүй утсыг зүрхний аппарат, суулгасан кардиовертер дефибриллятор зэрэг

эмнэлгийн төхөөрөмжид нөлөөлүүлэхгүйн тулд тэдгээрийн хооронд дор хаяж

background image

А ю у л г ү й б а й д л ы н т у х а й н э м э л т м э д э э л э л



15.3 сантиметр (6 инч) зайтай байлгахыг эмнэлгийн төхөөрөмж үйлдвэрлэгчид зөвлөж

байна. Ийм төхөөрөмж бүхий хүмүүс дараах зүйлийг баримтлах хэрэгтэй:
● Утасгүй төхөөрөмжийг асаалттай үед эмнэлгийн төхөөрөмжөөс үргэлж

15.3 сантиметр (6 инч)-ээс хол зайтай байлга.

● Утасгүй төхөөрөмжийг энгэрийн халаасандаа хийж болохгүй.
● Утасгүй төхөөрөмжийг эмнэлгийн төхөөрөмжийн эсрэг талын чихэнд нааж

хэрэглэж бай. Ингэснээр түүний нөлөөллийг багасгана.

● Та эмнэлгийн төхөөрөмжид нөлөөлж байна гэж бодвол тэр даруй утасгүй

төхөөрөмжийг унтраа.

● Суулгасан эмнэлгийн төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн зааварчилгааг уншиж мөрд.
Утасгүй төхөөрөмжөө суулгасан эмнэлгийн төхөөрөмжтэй цуг хэрэглэх талаар асууж

тодруулах зүйл байвал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгчтэйгээ зөвлөлд.

Сонсголын аппарат
Зарим дижитал утасгүй төхөөрөмж сонсголын аппаратад нөлөөлж болно. Нөлөөлөл

гарсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчээсээ асууж зөвлө.

Тээврийн хэрэгсэл

RF дохио моторт тээврийн хэрэгслийн буруу суурилуулсан буюу хангалтгүй

хамгаалалттай электрон систем, тухайлбал электрон шатахуун шахах систем,

шарвалтын эсрэг (цоожлогдохын эсрэг) электрон тоормозны систем, хурд хянах

электрон систем, хийтэй уутны систем зэрэгт нөлөөлж болно. Нэмэлт мэдээлэл авъя

гэвэл тээврийн хэрэгсэл буюу нэмэлт тоног төхөөрөмжийнхөө үйлдвэрлэгч буюу

түүний төлөөлөгчид хандана уу.
Төхөөрөмжийн үйлчилгээ болон төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлд суулгах ажлыг

зөвхөн мэргэжлийн хүмүүс хийх ёстой. Суурилуулах болон үйлчилгээний ажлыг

дутагдалтай хийж гүйцэтгэвэл аюултайгаас гадна тухайн төхөөрөмжийн баталгааг

хүчингүй болгож болно. Таны тээврийн хэрэгсэл дэх утасгүй бүх төхөөрөмж зөв

суурилагдсан эсэх, зохистой ажиллаж байгаа эсэхийг тогтмол шалга. Төхөөрөмж,

түүний эд анги, нэмэлт хэрэгсэлтэй нэг дор шатдаг шингэн, хий, бусад тэсрэх

материал хадгалах буюу авч явж болохгүй. Хийтэй уут бүхий тээврийн хэрэгслийн

тухайд хийтэй уут нь их хүчээр хийлэгддэгийг санаарай. Хийтэй уутны дээр буюу

хийтэй уут хийлэгдэх хэсэгт ямар нэгэн объект тухайлбал суурилуулсан буюу

зөөврийн утасгүй төхөөрөмж байрлуулж болохгүй. Тээврийн хэрэгсэл доторхи

утасгүй төхөөрөмжийг буруу суурилуулсан үед хийтэй уут хийлэгдвэл ноцтой гэмтэл

учирч болно.
Нисэх онгоцоор нисч байхдаа төхөөрөмжөө хэрэглэхийг хориглоно. Нисэх онгоцонд

суухаасаа өмнө төхөөрөмжөө унтраа. Нисэх онгоцон дотор утасгүй теле төхөөрөмж

хэрэглэвэл нисэх онгоцны ажиллагаанд аюултай бөгөөд утасгүй утасны сүлжээнд

нөлөөлж болно. Ингэх нь мөн хууль зөрчсөн хэрэг байж болно.

Тэсэрч магадгүй орчин

Тэсэрч магадгүй орчинтой газарт төхөөрөмжөө унтрааж, бүх тэмдэг, зааврыг мөрд.

Тэсэрч магадгүй орчинд тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтраа гэсэн заавар

бүхий газрууд орно. Ийм газар оч үсэргэхэд тэсрэлт буюу гал түймэр үүсч биед

background image

А ю у л г ү й б а й д л ы н т у х а й н э м э л т м э д э э л э л



гэмтэл учруулах буюу бүр амь насыг хохироож ч болно. Үйлчилгээний станцууд дээр

шатахуун цэнэглэх цэгийн ойр төхөөрөмжийг унтраа. Шатахууны депо, агуулах,

түгээх цэг, химийн үйлдвэр, тэслэх ажиллагаа явуулж буй газар радио төхөөрөмжийн

хэрэглээг хязгаарласан байдгийг дагаж мөрд. Тэсэрч магадгүй агаар бүхий газрыг

ихэнх тохиолдолд тодорхой тэмдэглэсэн байдаг. Ийм газарт завины тавцангийн

доод тал, химийн бодис шилжүүлэх, хадгалах байгууламж зэрэг агаарт нь химийн

бодис, мөхлөг, тоос, метал нунтаг байж болох газар орно. Шингэрүүлсэн нефтийн

хий (пропан, бутан зэрэг) ашигладаг тээврийн хэрэгслийн ойр энэхүү төхөөрөмжийг

ашиглаж болох эсэхийг үйлдвэрлэгчээс нь асууж лавла.

Яаралтай тусламжийн дуудлага

Анхаарах зүйл: Энэхүү төхөөрөмж радио дохио, утасгүй сүлжээ, утас

кабелийн сүлжээ, хэрэглэгчийн программчилсан функцүүдийг ашиглан

ажилладаг. Таны төхөөрөмж интернетээр дамжуулан утасны дуудлага хийх

боломжтой бол интернет утас болон үүрэн утсаа хоёуланг нь идэвхжүүл.

Энэхүү төхөөрөмж үүрэн утасны сүлжээ болон интернетээр утасны дуудлага

хийх функцүүдээ хоёуланг нь идэвхжүүлсэн үед яаралтай тусламжийн

дугаар руу эдгээр хоёр замаар дуудлага хийхийг оролдоно. Бүх нөхцөл дэх

холболтыг баталгаажуулах боломжгүй. Та эмнэлгийн яаралтай тусламж

зэрэг зайлшгүй шаардлагатай дуудлага хийхдээ утасгүй төхөөрөмжид хэзээ ч

бүрэн найдаж болохгүй.

Яаралтай тусламжийн дуудлага хийхдээ:

Төхөөрөмж асаагүй байвал асаа. Дохионы хүч хангалттай эсэхийг шалга. Таны

төхөөрөмжөөс хамааран та дараах алхмуудыг хийх шаардлагатай байж болно:
● Таны төхөөрөмж SIM карт ашигладаг бол түүнийг хий.
● Төхөөрөмж дотроо идэвхжүүлсэн дуудлагын тодорхой хязгаарлалтуудыг арилга.
● Горимоо сүлжээнээс гадуурхи буюу нислэгийн горимоос идэвхтэй горим руу

шилжүүл.

Дэлгэцийг хоосон болгохын тулд хэрэгтэй бол хэдэн ч удаа “дуусга” товчийг дарж

болно. Тэгээд утсыг дуудлага хийхэд бэлэн болго.
Одоо байгаа газрынхаа албан ёсны яаралтай тусламжийн дугаарыг оруул.

Яаралтай тусламжийн дугаар өөр өөр байдаг.
Залга товчийг дар.

Яаралтай тусламжийн дуудлага хийхдээ шаардлагатай бүх мэдээллийг аль болох

үнэн зөв өг. Таны утасгүй төхөөрөмж осол болсон газар байгаа цорын ганц холбооны

хэрэгсэл байж болно. Таныг утсаа тавьж болно гэх хүртэл дуудлагаа бүү тасал.

Гэрчилгээний мэдээлэл (SAR)

Энэхүү хөдөлгөөнт төхөөрөмж радио долгионтой холбоотой удирдамжийн

шаардлагыг биелүүлж байна
Таны хөдөлгөөнт төхөөрөмж радио дамжуулагч буюу хүлээн авагч юм. Энэ нь олон

улсын удирдамжид заасан радио долгионы хязгаараас хэтрэхгүй байхаар бүтээгдсэн.

Эдгээр удирдамжийг бие даасан шинжлэх ухааны ICNIRP байгууллагаас нас, эрүүл

1.

2.

3.

4.

background image

А ю у л г ү й б а й д л ы н т у х а й н э м э л т м э д э э л э л



мэнд зэргийг үл харгалзан бүх хүнийг хамгаалахад чиглэсэн аюулгүй байдлын анхан

шатны шаардлагыг тусган боловсруулсан болно.
Хөдөлгөөнт төхөөрөмжийн удирдамжид Тусгай шингээлтийн хувь буюу SAR хэмээх

хэмжилтийн нэгжийг хэрэглэдэг. ICNIRP-ын удирдамжид заасан SAR-ын хязгаар

хэмжээ нь 10 грамм эд эсэд дундажаар 2.0 ватт/килограмм (В/кг) байна. SAR-ын

сорилыг явуулахдаа бүх туршсан давтамжийн долгион дээр төхөөрөмж хамгийн дээд

хүчний түвшнээр мэдээлэл дамжуулах үед стандарт ажиллагааны байршлыг ашиглан

явуулна. Ажиллаж буй төхөөрөмжийн SAR-ын түвшин дээд түвшний утгаас доогуур

байж болно. Учир нь тус төхөөрөмж сүлжээнд л хүрэхэд шаардлагатай хүч хэрэглэх

зориулалттай. Энэхүү хэмжээ нь та сүлжээний суурь станцад хэр ойрхон байгаа

зэрэг олон хүчин зүйлээс хамааран өөрчлөгдөнө. ICNIRP-ын удирдамжийн дагуу

төхөөрөмжийг чихэндээ наан хэрэглэх үеийн SAR-ын хамгийн өндөр утга нь 0.95 В/кг

байх ёстой.
Төхөөрөмжийн дагалдах болон нэмэлт хэрэгслийг хэрэглэхэд SAR-ын утга өөрчлөгдөж

болно. SAR утга нь тухайн улсын тайлан болон туршилтын шаардлага, сүлжээний

долгионоос хамааран өөр өөр байж болно. SAR-ын тухай нэмэлт мэдээлэл авъя гэвэл

www.nokia.com вэбсайтад тухайн бүтээгдхүүний танилцуулгаас үзэж болно.

background image