Nokia 3610 fold - Оригинал Nokia зайг таних зааварчилгаа 

background image

. Оригинал Nokia зайг таних зааварчилгаа

Өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс үргэлж оригинал Nokia зай ашиглаж бай.

Та оригинал Nokia зай авч байгаа эсэхээ шалгахын тулд Nokia-гийн албан ёсны

борлуулагчаас худалдан авч, дараах үе шаттайгаар голограм шошгыг нь шалга:
Эдгээр үе шатаар шошгыг амжилттай шалгаснаар оригинал зай гэдгийг зуун хувь

батлахгүй. Таны зай Nokia-гийн оригинал зай биш байж магадгүй гэх шалтгаан

байвал түүнийг хэрэглэлгүйгээр хамгийн ойр орших Nokia-гийн албан ёсны засвар

үйлчилгээний цэг буюу борлуулагч дээр очиж тусламж хүс. Nokia-гийн албан ёсны

засвар үйлчилгээний цэг буюу борлуулагч зайны оригинал эсэхийг шалгана. Оригинал

гэдгийг нь баталж чадахгүй бол зайг худалдан авсан газартаа буцааж өг.
Голограмыг шалга

1. Шошгон дээрх голограмыг харвал нэг өнцгөөс нь Nokia-гийн

гар барьсан эмблем харагдах бөгөөд өөр нэг өнцгөөс харвал

Nokia Original Enhancements эмблем харагдана.

2. Голограмыг зүүн, баруун тийш, доош, дээш өнцөгдүүлж

харвал тал тус бүрт 1, 2, 3, 4 цэг харагдана.

background image

2

Таны зай оригинал биш бол яах вэ?
Та Nokia зайгаа шошгон дээрх голограмаар нь оригинал гэдгийг нь баталж чадахгүй

бол тухайн зайг бүү ашигла. Түүнийгээ хамгийн ойр орших Nokia-гийн албан ёсны

засвар үйлчилгээний цэг буюу борлуулагч дээр аваачиж тусламж хүс. Үйлдвэрлэгчийн

баталгаа өгөөгүй зай хэрэглэх нь аюултай байж болох бөгөөд муу ажиллаж, таны

төхөөрөмж болон нэмэлт хэрэгсэлд гэмтэл учруулж болно. Энэ нь мөн төхөөрөмжид

хамаарах зөвшөөрөл, баталгааг хүчингүй болгож болно.
Nokia-гийн оригинал зайны тухай нэмж мэдэхийг хүсвэл www.nokia.com/battery хаягаар

орж үзнэ үү.

Арчилгаа, үйлчилгээ

Таны төхөөрөмж онцгой дизайн, урлагийн бүтээгдхүүн тул нямбай эдлэх хэрэгтэй.

Таны баталгаат хугацааг хамгаалахад дараах зөвлөмжүүд тусална.
● Төхөөрөмжийг хуурай байлга. Хур тунадас, чийгшил, бүх төрлийн шингэн буюу

чийг электрон хэлхээг зэврүүлж болох эрдэс агуулж болно. Таны төхөөрөмж

норвол, зайг аваад, солихынхоо өмнө төхөөрөмжийг бүрэн хатаа.

● Төхөөрөмжийг тоостой, бохир орчинд хэрэглэх буюу хадгалж болохгүй. Түүний

хөдөлдөг эд анги, электрон элементүүд гэмтэж болно.

● Төхөөрөмжийг халуун газар бүү хадгал. Өндөр хэм электрон төхөөрөмжийн насыг

богиносгож, зайг гэмтээх буюу зарим хуванцарыг хайлуулах буюу матийлгаж болно.

● Төхөөрөмжийг хүйтэн газар бүү хадгал. Төхөөрөмжийг ердийн хэмд эргүүлэн аваачихад

төхөөрөмжийн дотор чийг бүрэлдэж, электрон хэлхээний самбарыг гэмтээж болно.

● Энэхүү гарын авлагад зааварлаагүй аргаар төхөөрөмжийг нээх гэж бүү оролд.
● Төхөөрөмжийг унагаж, цохиж, сэгсэрч болохгүй. Ширүүн харьцах нь дотоод

хэлхээний самбар, нарийн механикийг эвдэж болно.

● Төхөөрөмжийг цэвэрлэхэд химийн хатуу бодис, угаагч бодис, угаалгын хатуу

нунтаг бүү хэрэглэ.

● Төхөөрөмжийг бүү буд. Будаг хөдөлдөг эд ангийг гацааж, зөв ажиллахад нь

саад болно.

● Камер, ойр зайг мэдрэгч, гэрэл мэдрэгч зэрэг аливаа линзийг зөөлөн, цэвэрхэн,

хуурай даавуугаар цэвэрлэ.

● Зөвхөн нийлүүлсэн буюу баталгаатай антенаар хуучин антенаа соль. Баталгаагүй

антен, өөрчлөлт, нэмэлт хэрэгсэл төхөөрөмжийг гэмтээж болох бөгөөд радио

төхөөрөмжтэй холбоотой дүрэм журмыг зөрчиж болно.

● Цэнэглэгчийг дотор хэрэглэ.
● Хадгалахыг хүссэн мэдээллийнхээ, тухайлбал хүний хаяг утас, хуанлийн

тэмдэглэл зэргийн нөөц хуулбарыг үргэлж хийж бай.

● Төхөөрөмжийн ажиллагааг оновчтой болгохын тулд төхөөрөмжийг үе үе анхны

байдалд оруулж, унтраан, зайг авч бай.

Эдгээр зөвлөмжүүдийг төхөөрөмж, зай, цэнэглэгч, бусад нэмэлт хэрэгсэлдээ нэгэн

адил хэрэглэ. Төхөөрөмж зүй ёсоор ажиллахгүй байвал түүнийг хамгийн ойр орших

албан ёсны засвар үйлчилгээний газар аваачиж үйлчилгээ хийлгэ.

А р ч и л г а а , ү й л ч и л г э э

background image

А ю у л г ү й б а й д л ы н т у х а й н э м э л т м э д э э л э л

3

Хаях тухай

Таны бүтээгдхүүн, гарын авлага, хайрцаг саван дээр хэрээслэж дарсан дугуйтай

хогийн сав байвал Европын Холбоонд цахилгаан, электрон бүх бүтээгдхүүн,

зай, аккумляторыг ашиглалтаас гарахад нь тусгай цэгт цуглуулах ёстой гэсэн үг.

Эдгээр бүтээгдхүүнийг хотын ангилаагүй хог хаягдал байдлаар бүү хая.
Бүтээгдхүүнийг хог цуглуулах цэгт тушааснаар та хог хаягдлыг хяналтгүй хаяхаас

сэргийлж, материал баялгийг дахин ашиглахыг дэмжинэ. Илүү дэлгэрэнгүй

мэдээллийг бүтээгдхүүний жижиглэнгийн худалдаачид, орон нутгийн хаягдлын

асуудал эрхэлсэн газар, үндэсний үйлдвэрлэгчийн хариуцлагын байгууллага,

танай орон нутагт суух Nokia-гийн төлөөлөгчөөс авч болно. Бүтээгдхүүний эко

мэдэгдэл буюу ашиглалтаас гарсан бүтээгдхүүнийг тушаах талаар мэдээлэл авахыг

хүсвэл www.nokia.com вэбсайт руу орж тухайн улстай холбоотой мэдээллийг үз.