Nokia 3610 fold - Зурвасын тохиргоо

background image

. Зурвасын тохиргоо

Ерөнхий тохиргоо

Ерөнхий тохиргоо нь бичвэр болон мультмедиа зурваст түгээмэл хэрэглэгдэнэ.
Цэс > Зурвас > Зурвас тохиргоо > Ерөнхий тохирг. гэж ороод дараахаас сонго:
Илгээсэн зурвас хадгалах — Илгээсэн зүйлсийн хавтаст илгээсэн зурвасуудыг

хадгалахаар утсыг тохируулах
Илгээсэн дотор дарах — зурвасын санах ой дүүрсэн үед илгээсэн хуучин зурвасуудыг

шинээр нь дарахаар утсаа тохируулахын тулд, Зөвшөөрөгдсөн сонго. Хэрэв та

Илгээсэн зурвас хадгалах > Тийм гэж тохируулсан үед л энэ тохиргоо харагдана.
Эрхэмлэсэн хүлээн авагчид — сонгох жагсаалтын дээр гаргах хүлээн авагчийг сонгох
Фонтын хэмжээ — зурваст хэрэглэх фонтын хэмжээг сонгох
График инээмсэглэлүүд — тэмдэгт суурьтай инээмсэглэлүүдийг график

инээмсэглэлээр солихоор утсаа тохируулах

Бичвэр зурвасууд

Бичвэр зурвасын тохиргоо нь бичвэр болон SMS зурвасуудыг илгээх, хүлээн авах,

үзэхэд нөлөөлнө.
Цэс > Зурвас > Зурвас тохиргоо > Бичвэр зурвас гэж ороод дараахаас сонго:
Очсон тайлан — таны зурвасын талаар очсон тайлан илгээхийг сүлжээнээс хүсэх

(сүлжээний үйлчилгээ)
Зурвасын төв — бичвэр зурвас илгээхэд шаардагдах утасны дугаар болон зурвасын

төвийн нэрийг тогтоохын тулд Төв нэмэх сонго. Та үйлчилгээ үзүүлэгчээсээ энэ

дугаарыг хүлээн авна.
Зурвасын төв ашиглалтад б.а — ашиглалтад байгаа зурвасын төвийг сонгох
Зурвасын хүчинтэй хугацаа — таны зурвасыг хүргэх гэж сүлжээ оролдох хугацааг

сонгох
Зурвасууд ...р илгээх — илгээх зурвасын форматыг сонгох: Бичвэр, Хуудаслалт,

эсвэл Факс
Багц өгөгдөл ашиглах — GPRS-ийг эрхэмлэсэн SMS тээгчээр тавих

background image

З у р в а с

2

Тэмдэгтийн дэмжилт — зурвас дахь бүх тэмдэгтийг харагдах байдлаар нь илгээхээр

сонгохын тулд Бүрэн-г сонго. Хэрэв та Багасгасан-г сонговол өргөлт болон бусад

тэмдэглэгээ бүхий тэмдэгтүүд өөр тэмдэгт болон хувирч болно.
Ижил төвөөр хариулах — таны зурвасыг хүлээн авагч таны зурвасын төвийг ашиглан

танд хариу илгээх боломжтой болох (сүлжээний үйлчилгээ)

Мультмедиа зурвасууд

Зурвасын тохиргоо нь мультмедиа зурвасуудыг илгээх, хүлээн авах, үзэхэд нөлөөлнө.

Та мультмедиа зурвасын тохируулах тохиргоог тохируулах зурвас байдлаар хүлээн

авч болно. “Тохируулах тохиргооны үйлчилгээ”, нүүр 10-г үзнэ үү. Та мөн тохиргоог

гараар оруулж болно. “Тохируулга”, нүүр 37-г үзнэ үү.
Цэс > Зурвас > Зурвас тохиргоо > Мультмедиа зур. гэж ороод дараахаас сонго:
Очсон тайлан >Тийм — таны зурвасын талаар очсон тайлан илгээхийг сүлжээнээс

хүсэх (сүлжээний үйлчилгээ)
MMS үүсгэх горим — янз бүрийн төрлийн мультмедиаг зурваст нэмэхийг хязгаарлах

буюу зөвшөөрөх.
MMS дэх зургийн хэмжээ — мультмедиа зурвас дахь зургийн хэмжээг тохируулах
Стандарт гүйлгэх хугацаа — Мультмедиа зурвас дахь слайдуудын хоорондох

стандарт хугацааг тодорхойлох
Мультмедиа х. авалт зөвшөөрөх — мультмедиа зурвас хүлээн авах буюу хаахын

тулд Тийм эсвэл Үгүй-г сонго. Хэрэв та Эх сүлжээнд-г сонговол, та эх сүлжээнээсээ

гадуур мультмедиа зурвас хүлээн авч чадахгүй болно. Мультмедиа зурвасын

үйлчилгээний стандарт тохиргоо нь Эх сүлжээнд байдаг. Энэ цэсний боломж нь таны

утаснаас хамаарна.
Ирж буй мультмедиа зурвас — мультмедиа зурвас хүлээн авахыг автоматаар

зөвшөөрөх, эхэлж асуусны дараа гараар зөвшөөрөх, эсвэл хүлээн авахаас татгалзах.

Хэрэв Мультмедиа х. авалт зөвшөөрөхҮгүй дээр тавьсан бол энэ тохиргоо

харагдахгүй.
Зарлал зөвшөөрөх — зар сурталчилгаа хүлээн авах буюу татгалзах. Хэрэв

Мультмедиа х. авалт зөвшөөрөхҮгүй дээр тавьсан буюу Ирж буй мультмедиа

зурвасТатгалзах дээр тавьсан бол энэ тохиргоо харагдахгүй.
Тохируулах тохиргоо — Мультмедиа зурвасыг дэмждэг тохируулгыг л үзэхийн

тулд Тохиргоо-г сонго. Үйлчилгээ үзүүлэгч сонгоод, мультмедиа зурваст зориулж

Стандарт, эсвэл Хувийн тохиргоо сонго. Данс болон идэвхтэй тохируулах зурваст

агуулагдах MMS данс сонго.

Имэйл зурвасууд

Тохиргоо нь имэйл илгээх, хүлээн авах, үзэхэд нөлөөлнө. Та тохиргоог тохируулгын

зурвас байдлаар хүлээн авч болно. “Тохируулах тохиргооны үйлчилгээ”, нүүр 10-г үзнэ

үү. Та мөн тохиргоог гараар оруулж болно. “Тохируулга”, нүүр 37-г үзнэ үү.
Цэс > Зурвас > Зурвас тохиргоо > Имэйл зурвас гэж ороод дараахаас сонго:

background image

Х а р и л ц а х

2

Шинэ имэйлийн мэдэгдэл — шинэ имэйлийн мэдэгдлийг идэвхжүүлэх буюу идэвхгүй

болгох
Имэйл хүлээн авалт зөвшөөрөх — зурвасыг үргэлж зөвшөөрөх эсвэл зөвхөн эх

сүлжээнд зөвшөөрөх
Эх зурвастай нь хариулах — имэйлээр эх бичвэртэй нь хамт хариулах
Имэйл дэх зургийн хэмжээ — имэйл дэх зургийн стандарт хэмжээг тодорхойлох
Шуудан засварлах — ашиглалтад буй шууданг нэмэх, устгах, өөрчлөх