.Дуудлага
Цэс > Тохиргоо > Дуудлага гэж ороод, дараахаас сонго:
Дуудлага шилжүүл — ирэх дуудлагуудыг шилжүүлэх (сүлжээний үйлчилгээ). Хэрэв
дуудлага хязгаарлах зарим функц идэвхтэй байвал дуудлагаа шилжүүлэх боломжгүй
байж болно. “Хамгаалалт”, нүүр 37-д байгаа Дуудлага саат. үйлчилгээ-г үзнэ үү.
Дурын товчоор хариулах — ирж буй дуудлагад хариулахдаа унтраах товч, камерийн
товч, зүүн ба баруун сонгох товч, таслах товчноос бусад аль нэг товчийг нэг дараад л
хариулах
Автоматаар дахин залгах — дуудлага хийх амжилтгүй оролдлогын дараа дуудлагыг
холбохоор дээд тал нь 10 удаа оролдох
Дууны тод байдал — ялангуяа чимээ шуугиантай орчинд ярианы ойлгогдох байдлыг
сайжруулахын тулд Идэвхтэйг сонго.
Түргэн залгалт — түргэн залгах
2-9 товчнуудад оноосон нэр, утасны дугаар руу
тухайн товчийг удаан дарж залгах
Дуудлага хүлээж байна — таныг нэг дуудлагатай байх үед ирж буй дуудлагын талаар
сүлжээнээс танд мэдэгддэг (сүлжээний үйлчилгээ) болгохын тулд, Идэвхжүүлэх сонго.
“Дуудлага хүлээлгэх”, нүүр 19-г үзнэ үү.
Дуудлагын дараах дүн — дуудлага бүрийн дараа тухайн дуудлагын ойролцоогоор
үргэлжилсэн хугацаа олон үнэ өртгийг товчхон харуулах (сүлжээний үйлчилгээ)
То х и р г о о
3
Миний дуудлагын ТТ илгээ — та өөрийн залгаж буй хүндээ утасныхаа дугаарыг
харуулах (сүлжээний үйлчилгээ). Үйлчилгээ үзүүлэгчтэйгээ тохиролцсон тохиргоо
ашиглахын тулд Сүлжээнээс тавь сонго.
Хавтас нээгдэнгүүт хариулах — ирж буй дуудлагыг хавтас нээж хариулах.
■