
Хамгаалалт
Дуудлагыг хязгаарласан аюулгүй байдлын функцийг ашиглаж байгаа үед (дуудлага
хаах, хэрэглэгчийн хаалттай бүлэг, залгах дугаарыг хязгаарлах зэрэг) утсандаа
программчлан оруулсан албан ёсны яаралтай тусламжийн дугаар руу залгах
боломжтой хэвээр байж болно
Цэс > Тохиргоо > Хамгаалал гэж ороод, дараахаас сонго:
PIN кодын хүсэлт — утсыг асаах бүрт PIN кодыг тань асуудаг байхаар утсаа
тохируулах. Зарим SIM карт кодын хүсэлтийг идэвхгүй болгохыг зөвшөөрдөггүй.
PIN2 кодын хүсэлт — PIN2 кодоор хамгаалагдсан утасны тодорхой функц хэрэглэх
үед PIN2 код шаардагдах эсэхийг сонгох. Зарим SIM карт кодын хүсэлтийг идэвхгүй
болгохыг зөвшөөрдөггүй.
Дуудлага саат. үйлчилгээ — утсанд ирэх буюу утаснаас гарах дуудлагыг хязгаарлах
(сүлжээний үйлчилгээ). Саатуулах нууц үг шаардагдана.
Хатуу залгалт — хэрэв энэ функц таны SIM картаар дэмжигдээгүй бол сонгосон
утасны дугаарууд руу гарах дуудлагаа хязгаарлах. Хатуу залгалт идэвхжсэн үед
GPRS холболтоор бичвэр зурвас илгээхээс бусад үед GPRS холболт боломжгүй.
Энэ тохиолдолд хүлээн авагчийн утасны дугаар ба зурвасын төвийн дугаар хатуу
залгалтын жагсаалтад орох ёстой.
Хаалттай хэрэглэгчийн бүлэг — та өөрөө залгах буюу тан руу залгаж болох
хүмүүсийн бүлгийг заах (сүлжээний үйлчилгээ)
Хамгааллын түвшин — утсанд шинэ SIM карт хийх бүрт хамгааллын код асуудаг
байхаар утсыг тохируулахын тулд Утас сонго. Хэрэв та Санах ой сонговол SIM
картын санах ойг сонгосон бөгөөд та ашиглаж буй санах ойг өөрчлөхийг хүсэх үед
утас хамгааллын код асууна.

3
Хандалтын код — хамгааллын код, PIN код, PIN2 код, хязгаарлах нууц үгийг өөрчлөх
Итгэмжлэх гэрчилгээ эсвэл Хэрэглэгчийн гэрчилгээнүүд — утсандаа татан авсан
итгэмжлэх буюу хэрэглэгчийн гэрчилгээнүүдийн жагсаалтыг үзэх. “Гэрчилгээнүүд”,
нүүр 48-г үзнэ үү.
Хамгааллын мо-дулын тохиргоо — хамгааллын модулийн тодруулгыг үзэхийн тулд
Модул PIN хүсэлт сонгох буюу модуль PIN болон нэвтрэх PIN-г өөрчлөх. Түүнчлэн
“Хандалтын код”, нүүр 10-г үзнэ үү.
■