Nokia 3610 fold - Холболт

background image

.Холболт

Та Bluetooth утасгүй технологи буюу USB өгөгдлийн кабель ашиглан таарах

төхөөрөмжид холбож болно. Та мөн EGPRS диалап холболтод зориулсан тохиргоог

тодорхойлж болно.

Bluetooth утасгүй технологи

Энэ төхөөрөмж дараах горимуудыг дэмждэг Bluetooth Specification 2.0 + EDR-тай

нийцнэ: ерөнхий хандалт, сүлжээний хандалт, ерөнхий объектын солилцоо, гар

чөлөөтэй, чихэвч, объект түлхэх, файл дамжуулалт, диалап сүлжээ, SIM картын

хандалт, хувийн бүсийн сүлжээний горим, үйлчилгээ нээх програмын горим,

ерөнхий аудио/видео түгээлт, ахисан аудио ба түгээлтийн горим, алсын аудио/видео

удирдлагын горим, ерөнхий аудио/видео түгээлтийн горим, сериал порт. Bluetooth

технологийг дэмждэг бусад төхөөрөмжтэй харилцан ажиллахын тулд энэ загварт

зориулсан Nokia-гийн зөвшөөрсөн нэмэлт хэрэгслийг ашигла. Бусад төхөөрөмж энэхүү

төхөөрөмжтэй нийцэх эсэхийг тогтоохын тулд үйлдвэрлэгчдээс нь лавла.
Зарим газар Bluetooth технологи хэрэглэхэд хязгаарлалт байж болно. Орон нутгийн

эрх баригчид буюу үйлчилгээ үзүүлэгчээс асууж лавла.
Bluetooth технологи ашигладаг эсвэл бусад функцийг хэрэглэх үед ийм функцүүд ард

нь ажиллах боломж олгодог функцүүд нь зайны хүчдэлийн хэрэглээг өсгөж, зайны

ашиглалтын хугацааг багасгадаг.
Bluetooth технологийн тусламжтай та утсаа 10 метрийн (32 фут) дотор таарах

Bluetooth төхөөрөмжтэй холбогдох боломж өгнө. Холболтод хана буюу бусад электрон

төхөөрөмж саад тотгор болж болох ч, Bluetooth технологи ашигладаг төхөөрөмжүүд

радио долгион ашиглан холбогддог тул таны утас ба нөгөө төхөөрөмж заавал бие

биендээ шууд харагдахаар байрлах албагүй.
Гол мессеж:
● Нуугдсан горимд төхөөрөмжийг ажиллуулах нь хорлонтой программаас зайлсхийх

аюулгүй арга юм.

● Та өөрийн итгэдэггүй эх сурвалжаас Bluetooth холболтыг бүү хүлээн ав.
● Эсвэл Bluetooth функцээ унтраа. Энэ нь утасны бусад функцэд нөлөөлөхгүй.

background image

То х и р г о о

33

Bluetooth холболт байгуулах

Цэс > Тохиргоо > Холболт > Bluetooth гэж ороод, дараахаас сонго:
Bluetooth — Bluetooth функцийг идэвхжүүлэх буюу идэвхгүй болгох.

нь Bluetooth

холболт идэвхжсэнийг заана. Bluetooth технологийг анх удаа идэвхжүүлэх үед танаас

утсанд нэр өгөхийг хүснэ. Бусад хүмүүст танигдахад амар өвөрмөц нэр хэрэглэ.
Дууны нэмэгдэл төхөөрөмж хайх — таарах Bluetooth аудио төхөөрөмж хайх.

Утсандаа холбохыг хүссэн төхөөрөмжөө сонго.
Холбоотой төх. — зохих зайнд ямар нэгэн Bluetooth төхөөрөмж хайх. Зохих зайнд

байгаа Bluetooth төхөөрөмжийг жагсаахын тулд

Шинэ сонго. Төхөөрөмж сонгоод

дараа нь

Холбох сонго. Төхөөрөмжийг утсандаа холбохын тулд тохиролцсон

төхөөрөмжийн Bluetooth нууц кодыг (16 хүртэл тэмдэгт) оруул. Та төхөөрөмжид анх

удаа холбох үед энэ нууц кодыг өгөх ёстой. Таны утас төхөөрөмжид холбогдсон бол

та өгөгдөл дамжуулж эхэлж болно.

Bluetooth утасгүй холболт

Цэс > Тохиргоо > Холболт > Bluetooth сонго. Аль Bluetooth холболт одоогоор идэвхтэй

байгааг шалгахын тулд Идэвхтэй төхөөрөмж сонго. Утастай одоогоор холбоотой

байгаа Bluetooth төхөөрөмжийн жагсаалтыг үзэхийн тулд Холбоотой төх. сонго.

Bluetooth тохиргоо

Таны утас бусад Bluetooth төхөөрөмжид хэрхэн харагдахыг тодорхойлохын тулд

Цэс > Тохиргоо > Холболт > Bluetooth > Миний утасны танигдац эсвэл Миний

утасны нэр сонго.
Хэрэв та аюулгүй байдлын талаар санаа зовж байвал Bluetooth функцийг идэвхгүй

болгох буюу Миний утасны танигдац-ыг Далд дээр тавь. Та үргэлж зөвхөн

тохиролцсон хүмүүсээс ирэх Bluetooth холболтыг л хүлээн авч бай.

Багц өгөгдөл

Ерөнхий багц радио үйлчилгээ (GPRS) нь гар утсанд интернет протокол (IP) дээр

суурилсан сүлжээгээр өгөгдөл илгээж, хүлээн авах боломж олгох сүлжээний

үйлчилгээ юм.
Үйлчилгээг хэрхэн ашиглахыг тодорхойлохын тулд

Цэс > Тохиргоо > Холболт > Багц

өгөгдөл > Багц өгөгдлийн холболт гэж ороод дараахаас сонго:
Хэрэгтэй үед — програмд багц өгөгдлийн холболт шаардлагатай үед тогтоох.

Програмыг хаахад холболт хаагдана.
Үргэлж онлайн — таныг утсаа асаах үед утас автоматаар багц өгөгдлийн сүлжээнд

холбогдохоор тохируулах

background image

То х и р г о о

3

Дамжуулах харилцахын жагсаалт

Өөр нэг таарах төхөөрөмж (жишээлбэл гар утас), таарах компьютер, алсын интернет

сервертэй (сүлжээний үйлчилгээ) цагалбар, харилцахын өгөгдөл, тэмдэглэл

синхрончил.
Таны утсыг SIM картгүй ашиглаж байх үед таарах компьютер буюу өөр төхөөрөмжид

өгөгдөл дамжуулах боломжтой.
Дамжуулах харилцахын жагсаалт
Утаснаас өгөгдөл хуулбарлах буюу синхрончлохын тулд төхөөрөмжийн нэр, тохиргоо

дамжуулах харилцахын жагсаалтад байх ёстой. Хэрэв та өөр нэг төхөөрөмжөөс

өгөгдөл хүлээн авбал (жишээлбэл таарах гар утаснаас), нөгөө төхөөрөмжөөс

ирэх харилцахын өгөгдлийг ашиглан холбогдох дамжуулах харилцах жагсаалтад

автоматаар нэмэгдэнэ. Сервер синх. ба Комп. синх. нь жагсаалт дахь эх зүйлс болно.
Шинэ дамжуулах харилцах жагсаалтад (жишээлбэл гар утас) нэмэхийн тулд

Цэс >

Тохиргоо > Холболт > Өг. дамжуулал >

Сонголт > Харилцах нэмэх > Утас синх.

эсвэл Утас хуулах, гэж ороод дамжууллын төрлийн дагуу тохиргоог оруул.
Хуулбарыг засч, тохиргоог синхрончлохын тулд, дамжуулах харилцахын жагсаалтаас

нэг харилцах сонгоод

Сонголт > Засах сонго.

Дамжуулах харилцах устгахын тулд түүнийг дамжуулах харилцахын жагсаалтаас

сонгоод

Сонголт > Устгах сонго.

Таарах төхөөрөмжид өгөгдөл дамжуулах

Синхрончлолд Bluetooth утасгүй технологи буюу кабель холболт хэрэглэ. Нөгөө

төхөөрөмж өгөгдөл хүлээн авахын тулд идэвхжсэн байх ёстой.
Өгөгдөл дамжуулж эхлэхийн тулд

Цэс > Тохиргоо > Холболт > Өг. дамжуулал

жагсаалтаас -аас бусад дамжуулах харилцах сонгоод Сервер синх. эсвэл Комп. синх.

сонго. Тохиргооны дагуу сонгосон өгөгдөл хуулбарлагдах буюу синхрончлогдоно.

Таарах компьютерээс синхрончлох

Цагалбар, тэмдэглэл, харилцахаас өгөгдөл синхрончлохын тулд компьютертээ

утсанд тань зориулсан Nokia PC Suite програм хангамжийг суулга. Синхрончлолд

Bluetooth утасгүй технологи буюу USB өгөгдлийн кабель ашиглаж, компьютерээсээ

синхрончилж эхэл.

Серверээс синхрончил

Алсын интернет сервер ашиглахын тулд синхрончлолын үйлчилгээнд бүртгүүл. Нэмэлт

мэдээлэл болон энэ үйлчилгээнд шаардлагатай тохиргоог авахын тулд үйлчилгээ

үзүүлэгчдээ хандана уу. Та тохиргоог тохируулгын зурвас байдлаар хүлээн авч болно.

“Тохируулах тохиргооны үйлчилгээ”, нүүр 10 ба “Тохируулга”, нүүр 37-г үзнэ үү.

background image

То х и р г о о

3

Утаснаасаа синхрончилж эхлэхийн тулд

Цэс > Тохиргоо > Холболт > Өг. дамжуулал >

Сервер синх. сонго. Тохиргооноос хамааран эхлүүлэх синхрончлол эсвэл эхлүүлэх

хуулбарлалт сонго.
Анх удаа буюу синхрончлол тасалдсаны дараа синхрончилбол дуустлаа 30 хүртэл

минут болж болно.

USB өгөгдлийн кабель

Та утас, таарах компьютерийн хооронд өгөгдөл дамжуулахдаа USB өгөгдлийн кабель

ашиглаж болно. Та мөн Nokia PC Suite-тай цуг USB өгөгдлийн кабель ашиглаж болно.
Өгөгдөл дамжуулах буюу зураг хэвлэхээр утсыг идэвхжүүлэхийн тулд өгөгдлийн

кабель залга. USB өгөгдлийн кабель холбогдсоныг батал. Горимыг сонго. тэгээд

дараахаас сонго:
Nokia горим — утсаа ашиглан Nokia PC Suite бүхий компьютерт байгаа програмуудтай

харилцан ажиллах
Хэвлэх & медиа — утсаа Windows Media Player (дуу хөгжим, видео) програмтай

синхрончлохын тулд компьютерт холбох
Өг. хадгалагч — Nokia програм хангамжгүй компьютерт холбож, утсыг өгөгдөл

хадгалагч байдлаар ашиглах
USB горимыг өөрчлөхийн тулд

Цэс > Тохиргоо > Холболт > USB кабель > Nokia

горим, Хэвлэх & медиа, эсвэл Өг. хадгалагч сонго.